1900-1234 info@transdep.mn
2016.08.29

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БУЙ ЭСЭХЭД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙНЭ

Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн газартай хамтран автотээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах хамтарсан шалгалтыг улсын хэмжээнд 2016 оны 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.

Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах болно.

Шалгах чиглэл:

1. Автотээврийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал
2. Ашиглахыг хориглосон гэмтэлтэй тээврийн хэрэгсэл эсэх
3. Ачаа тээвэрлэх журмын хэрэгжилт, ялангуяа ачааны автомашины бүтээлэг, зуурмаг тээвэрлэгч автомашины тосгуурын бүрэн бүтэн байдал
4. Автотээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан хэмжээнээс хэтэрсэн эсэх
5. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж илт муудсан, салхины шил хагарсан, улсын дугаар бүдгэрч арилсан эсэх
6. Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн эсэх
7. Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлагын дагуу гэрэл ойлгогч наалт наасан байдал

* Жич: Хамтарсан шалгалтын удирдамжийг хавсаргав

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.