1900-1234 info@transdep.mn
2018.04.23

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АВТО ТЭЭВРИЙН ТӨВ "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 
   Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвөөс иргэдэд тээврийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор энэ оныг "Үйлчилгээний чанарыг сайжруулах жил" болгон зарлажээ. Нэрлэсэн жилийн хүрээнд 2018 оны 4-р сарын 9-ний өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн ГХУСАЗСЗ, цагдаа, хот хоорондын тээвэр, даатгал, татвар, авто засвар зэрэг газрууд иргэдэд нэг дороос нэг цэгийн үйлчилгээг шуурхай хүргэж, хулгайн тээврээр зорчихгүй байхыг анхаарууллаа.
    Аймгийн хэмжээнд 2013-2017 оны хооронд буюу нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсоноос хойш 235 зам тээврийн осол гарч 130 гаруй хүн амь эрсэдсэн байна. Энэ нь иргэд баталгаат тээврийн хэрэгсэлд суугаагүй, хямд үнэ харж хулгайн тээврээр зорчсон, жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн зэргээс болж гарсан учраас хурдыг хянаж байдаг, баталгаат тээврийн хэрэгслээр зорчиж эрүүл мэнд амь насаараа хохирохгүй байхыг Хөвсгөл Авто тээврийн төвийн дарга Ө.Баттулга хэллээ. Өнөөдрийн байдлаар "Нөхөрлөл зам", "Чин гүн", "Минтранс" гэсэн 3 компанийн 70 автобус хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хүргэж байгаа ажээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.