Стратегийн зорилго
АЛСЫН ХАРАА: Автотээврийн цогц үйлчилгээ үзүүлэгч дэлхийн жишигт хүрсэн байгууллага болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хүрээнд хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн цогц үйлчилгээг үзүүлэхэд оршино.
ЗОРИЛТУУД:
- Тээврийн ухаалаг системд суурилсан, хямд, хүртээмжтэй, тээврийн бусад төрөлтэй уялдсан тээврийн үйлчилгээг тогтвортой үзүүлж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангана.
- Тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд тавих хяналтыг дэлхий нийтээр мөрдөж байгаа стандарт, техникийн зохицуулалт, дэвшилтэт технологид нийцүүлж зам тээврийн осол, түүнээс учирч буй хохирлыг бууруулна.
- Хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгаа шинжилгээнд үндэслэсэн, эдийн засаг, нийгмийн эрэлтэд нийцсэн, чанартай, шуурхай, аюулгүй, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээг үзүүлж тээврийн дэд бүтцийг хөгжүүлнэ.
- Мэргэжил, ур чадвар, зөв менежмент хосолсон өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлнэ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН МӨН ЧАНАР
Хүн амын авто тээврийн эрэлт хэрэгцээг хангаж, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, улс орны нийгэм эдийн засгийн нийтлэг эрх ашигт нийцсэн авто тээврийн тогтвортой системийг бий болгох, төр захиргааны байгууллагаас авто тээврийг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлж, улс болон хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, орчин үеийн шаардлаг хангасан мэдээллийг системийг бий болгох, хэрэглэгчдийг хөдөлгөөний аюулгүй байдал хангасан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй тээврийн хэрэгсэл ашигладаг болгоход эрхэм зорилго оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
1. Монгол улсын “Авто тээврийн тухай хууль” түүнд нийцүүлэн төр захиргааны эрх бүхий байгууллагуудаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм журам, стандартуудын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих;
2. Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газар, яам болон эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх;
3. Хөрш зэргэлдээ орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын олон улсын авто тээврийн харилцааны тухай хэлэлцээр, Засгийн газар хоорондын комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх;
4. Өөрийн үйл ажиллагааны чиглэлээр гадаад орны болон олон улсын адил түвшний байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Засгийн газар болон Төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор гэрээ хэлэлцэл байгуулж ажиллах;
5. Үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
6. Өөрийн боловсон хүчинг бэлтгэх, мэргэшүүлэх, боловсролыг нь дээшлүүлэх оновчтой тогтолцоог нэвтрүүлж, захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах.