1900-1234 info@transdep.mn
2016.11.15

Д.БАТБАЯР: Онцгой нөхцөлд шуурхай ажиллаж чадлаа

 

- Өнгөрөгч шөнө хөдөө орон нутгийн чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Энэ талаар тодруулахгүй юу?

- Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайд 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар “Авто зам, замын байгууламж түр хаах тухай” тушаал гаргасан.

Тус тушаалын дагуу Автотээврийн үндэсний төвөөс улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагаас 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Өнөөдөр өглөөний 10 цагаас бүх чиглэлд хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

- Хөдөлгөөнийг хаах үед хэчнээн тээврийн хэрэгсэл замд явж байсан бэ?

- Шийдвэрийн дагуу Замын цагдаагийн албатай хамтран Монгол улсын хэмжээнд улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож байсныг зогсоосон. Хөдөлгөөнийг хязгаарласан тээврийн хэрэгслийн нийт 947 зорчигчдыг хамгийн ойр байрлах төв суурин газруудад байршуулах, буудалд хоноглуулах, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудаас зорчигчдыг галт тэргэнд шилжүүлэн суулгах зэрэг арга хэмжээг авч, болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Харин улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн 79 чиглэлийн 328 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй зогсоосон.

- Аль чиглэлд хамгийн их зорчигчид саатсан бэ?

- Шийдвэр гарахаас өмнө тээвэрлэлт гүйцэтгэж байсан 25 чиглэлийн 27 том оврын автобус, 3 суудлын тээврийн хэрэгслийг 14 байршилд зогсоон, Дархан-Уул аймгийн Автотээврийн төв дээр 26 зорчигч, Төв аймгийн Лүн сумын сургуулийн зааланд 44 зорчигч, бусад 743 зорчигч зочид буудалд тус тус хоноглуулах арга хэмжээг авч ажилласан.

Говьсүмбэр аймгаас 27 зорчигчийг Улаанбаатар хотруу, Дархан-Уул аймгаас 65 зорчигчийг Улаанбаатар хотруу, 42 зорчигчийг Орхон аймагруу тус тус нийт 134 зорчигчийг галт тэргэнд шилжүүлэн суулгасан.

- Цаашид улс, хот хоорондын тээвэрлэлт хэвийн үргэлжлэх үү?

- Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр 2016.11.14-ний өдөр Зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цасан болон шороон шуургатай, салхины хурд 5-10 м/с хүрэх төлөвтэй байгаа.

Иймд эрхэм зорчигч та бүхэндээ хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчиж, Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.