1900-1234 info@transdep.mn
2016.11.16

Д.ГАНБАТ: ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ 94.4 ХУВЬТАЙ ХАНГАСАН

Улсын комиссын өнөөдрийн хуралдаанаар үндсэн найман асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яам, ХХААХҮ-ийн яам, Эрүүл мэндийн яамд болон холбогдох албан байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгсөн юм. Хуралдаанаар ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал, болон Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал, Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хурлаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат замын засвар, арчлалтын өвөлжилтийн бэлтгэлийг 94.4 хувьтай хангаад байна хэмээн мэдээллээ. Улсын хэмжээнд улсын чанартай нийт 32 чиглэлийн 12646.7 км авто зам, 278 ширхэг гүүрийг жилийн туршид ашиглалтын болон байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 8 компанитай Зам хариуцагчийн гэрээ байгуулан авто зам, гүүрийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгүүлж байгаа аж. Мөн зам, тээврийн осол, техникийн болон цаг агаарын саатал гарсан үед ажиллах салбарын хэмжээний Мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвч гаргажээ. Энэ хүрээнд цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, даваан дээр ажиллах шуурхай ажлын хэсгийг энэ сарын нэгнээс 19 цэгт гарч ажиллаж эхлээд байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс 28 цэгт гарч ажиллуулах аж.

Түүнчлэн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж буй тээврийн хэрэгслийг техникийн саатлаас унтарч зогссон тохиолдолд чирэх зориулалтын чирэгч, техникийн түргэн тусламжийн автомашиныг МУБИС-ийн орчим, Баруун 4 зам,Саппорагийн автобусны зогсоолд тогтмол бэлэн байлган ажиллуулах болжээ. Үүний зэрэгцээ тэрбээр төмөр зам, агаарын тээвэр, усан тээвэр зэрэг хариуцсан салбарын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Төлөвлөгөөний биелэлт хангалттай байгаа гэж тодотгосон юм.

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.