1900-1234 info@transdep.mn
2016.11.24

Тээвэрчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

 

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос санаачлан Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Улаан загалмайн нийгэмлэг, "Монголын даатгагчдын холбоо" ТББ-тай хамтран тээвэрлэгч жолооч нарын дунд "Тээвэрчдийн хууль, эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалтыг үй шаттайгаар зохион байгууллаа.

Сургалтад хот хоорондын зорчигч тээврийн үйлчилэгэ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн 150 орчим жолооч хамрагдсан бөгөөд төлөвлөгөөт хуваарийн цаашид үргэлжлэх юм.

Сургалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн яамнаас "Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөгжүүлэх талаар 2016-2020 он хүртэл баримтлах бодлого" сэдвээр, Автотээврийн үндэсний төвөөс "Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль, стандарт, дүрэм, журам", "Тээвэрлэлтийн явцад жолооч нараас гаргаж байгаа нийтлэг зөрчил, дутагдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь", мөн Замын цагдаагийн албанаас "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөл, өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь", "Төмөр замын хаалтгүй гарам нэвтрэх үед анхаарах асуудал, гарам нэвтрэх журам зөрчсөний улмаас гарсан зам, тээврийн осол, зөрчил", "Монголын даатгагчдын холбоо" ТББ-аас "Албан журмын болон сайн дурын даатгалын ач холбогдол, эрсдэлд орсон тохиолдолд нөхөн олговор авах", Улаан загалмайн нийгэмлэгээс "Ослын улмаас бэртсэн, гэмтсэн хүмүүст анхан шатны тусламж үзүүлэх нь" сэдвээр тус тус оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм. 

 

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.