1900-1234 info@transdep.mn
2016.12.28

Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын ШУӨЗО-ны автотээврийн төлөөлөгчдийн 2016 оны ээлжит уулзалт зохион байгуулагдлаа

      Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр нь хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг амжилттай хөгжүүлэх, тэгш эрх харилцан ашигтай зарчмын үндсэн дээр хоёр улсын автотээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг бөгөөд хэлэлцээрийн хэрэгжилтэнд жил бүр хяналт тавин ажилладаг билээ. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улс болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Зам, харилцаа тээврийн танхимын төлөөлөгчдийн 2016 оны ээлжит уулзалт 2016 оны 12 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

    Ээлжит уулзалтаар талууд шинээр нээх маршрут болон тээвэрлэлт зохион байгуулахад гарч буй хүндрэл, зөрчил, дутагдал, түүнийг хэрхэн шийдвэрлэх асуудлаар хэлэлцэн тохиролцов.

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.