1900-1234 info@transdep.mn
2020.08.20

Техникийн хяналтын үйл ажиллагаа

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ЯВУУЛАХ ЖУРАМ              

Монгол улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслүүдийг “Автотээврийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 1 дэхь заалтыг мөрдлөг болгон тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техникийн хяналтын үзлэгийн инженерийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан тохирлын үнэлгээний тодорхой үйл ажиллагааг техникийн хяналтын үзлэгийн суурин болон явуулын 51 төвөөр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 

          Техникийн хяналтын үзлэгээр авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа байдалд техникийн дүгнэлт гаргадаг.

            Автотээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаан дахь хорт бодис, тортогийн хэмжээ, урд, хойт болон зогсоолын тоормосны идэвхжил, урьд тэнхлэгийн тохиргоо, урьд гэрлийн чадал, тусгалын тохиргоог хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлдог.

         

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.