1900-1234 info@transdep.mn
2017.01.24

Тендерийн урилга /2021.06.28/

Тендер шалгаруулалтын нэр: “Техникийн хяналтын үзлэгийн

тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл” нийлүүлэх.

Тендер шалгаруулалтын дугаар:  АТҮТ/202101004

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос [Техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл] нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50,000] төгрөгөөр, www.tender.gov.mn цахим хуудаснаас худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь тухайн төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-иас дээш байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил. /2019, 2020 он/

 

Тендерийн хамт төсөвт өртгийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. /Зээл нь судлагдсан олгохыг зөвшөөрсөн банкны бичгээр баталгаажуулсан эсвэл дансны хуулгыг банкаар баталгаажуулж ирүүлэх /

 

Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудаст, цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн,  10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Үгүй”

Дотоодны давуу эрх тооцох эсэх. “Тооцохгүй”

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ

Өөрийн байр, 111 тоот,  утас 700-700-21

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.