1900-1234 info@transdep.mn
2017.02.02

Тээвэрчид чуулж байна

Монгол улсын өнцөг булан бүрээс нийт тээвэрчид цуглан “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцохоор мэргэжил арга зүйн зөвлөгөөнд оролцож байна.

Тус зөвлөгөөнийг Автотээврийн үндэсний төвөөс 2017 оны 02-р сарын 02-03-ны өдрүүдэд Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд зохион байгуулж буй бөгөөд нийслэл хот дахь салбарууд болон орон нутгийн Автотээврийн төвүүдийн дарга, нягтлан бодогч, техникийн хяналтын үзлэгийн инженерүүд бүрэн хамрагдаж байгаа аж.

Зөвлөгөөний үеэр оролцогчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мөн дараах чиглэлүүдийн хүрээнд хэрхэн Автотээврийн менежментийг сайжруулах талаар ярилцана. Үүнд:

  1. Орон нутагт автотээврийн ажил үйлчилгээг хариуцан гүйцэтгэхдээ тухайн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, ажиллах
  2. Улс, хот хоорондын болон аймаг, орон нутгийн ачаа, зорчигч тээврийн ажил үйлчилгээнд тавих төрийн хяналтыг Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлэх
  3. Улс, хот хооронд, аймаг, орон нутгийн ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийг байршил тогтоох төхөөрөмжөөр тоноглох
  4. Иргэдэд тээврийн үйлчилгээг ойртуулах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн ачаа тээшийг хянах төхөөрөмж, тээшний хэмжээг тогтоох жин хэмжүүр, тээш хадгалах зориулалтын байрыг бий болгох, тээшний тасалбар олгох, тогтоосон хэмжээнээс илүү гарсан ачааг илгээмжээр хүргэх үйлчилгээний төрлийг бий болгох
  5. Зураг төсөл нь бэлэн болсон аймгийн төв, томоохон суурин газарт техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгыг үе шаттай барих
  6. Орон нутгийн засаг захиргаатай хамтран нийтийн зорчигч тээврийн автобуудал, авто зам дагуух үйлчилгээний цогцолборын барилга байгууламжийг хувийн хэвшлийн хөрөнгөөр барих ажлыг зохион байгуулах                                        
  7. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх, цуцлах асуудлыг холбогдох судалгаа, тооцоо, үндэслэлийг боловсруулан шийдвэрлүүлэх
  8. Улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан ажиллахдаа тухайн уурхайн хүчин чадал, хилийн боомт болон авто замын нэвтрүүлэн өнгөрөх чадварыг харгалзан хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар зохион байгуулах
  9. Тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулахад мэргэжлийн холбоод, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг мөрдүүлэх арга хэмжээг тээвэрлэгч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх
  10. Тээвэрлэлтийн баримт бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулах
  11. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчийг сонгохдоо тухайн үйлчилгээний эрэлт хэрэгцээ, эрх зүйн хүрээнд тавигдаж буй шаардлагыг хангаж чадах байгууллагыг сонгох,  энэхүү үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, хөрөнгө оруулалт зэргийг харгалзан үзэх
  12. Нийтийн тээврийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай тохиолдолд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг дэмжих чадавхыг бэхжүүлэхэд анхаарах
  13. Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйлчилгээг цахимжуулах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх
  14. Техникийн хяналтын үзлэгийн инженер нь үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нарт тухайн тээврийн хэрэгслийн техникийн байдлын талаар мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгааг тогтмол өгөх
  15. Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг тээврийн хэрэгслийн хийцийн онцлогт нийцүүлэн олон улсын дэвшилтэд техник технологи бүхий тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар шинэчлэх
  16. Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг тодорхой үе шаттай авч хэрэгжүүлэх;
  17. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг итгэмжлэлд хамруулах
  18. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон мэргэшсэн жолоочийн эрх олгох сургалт, шалгалтын төвтэй болох талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
  19. Авто үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн мэдээллийн санг бий болгох, баяжуулах, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах
  20. Хөдөлмөрийн горим алдагдсанаас үүсэх үр дагаварыг бууруулах зорилгоор жолоочийн ажил амралтын дэглэмийг бусад орны туршлага, судалгаанд суурилан боловсруулж батлуулах
  21. Ашигт малтмалын тээвэрлэлт гүйцэтгүүлэх байгууллагатай гэрээ байгуулахдаа ачаа эргэлтийн тоо хэмжээ, ажилтны хөдөлмөр амралтын дэглэм, тээврийн хэрэгсэл, жолооч, ажиллагсадын тоог харгалзан хилийн боомт дээр дараалал үүсгэхгүй байхаар зохион байгуулах

 

 

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.