1900-1234 info@transdep.mn
2017.02.03

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэллээ

 

 Монгол улсын өнцөг булан бүрээс нийт тээвэрчид цуглан “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцохоор мэргэжил арга зүйн зөвлөгөөнд оролцож байна. Энэ талаарх мэдээллийг манай редакцийн сурвалжлах баг шуурхай дамжуулж байна.

Мэргэжил, арга зүйн зөвлөгөөнийг Автотээврийн үндэсний төвөөс 2017 оны 02-р сарын 02-03-ны өдрүүдэд Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд зохион байгуулж буй бөгөөд нийслэл хот дахь салбарууд болон 21 аймгийн Автотээврийн төвийн дарга, нягтлан бодогч, техникийн хяналтын үзлэгийн инженерүүд бүрэн хамрагдаж байгаа аж.

Зөвлөгөөний хоёр дахь өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат оролцогчдод хандан үг хэлэхдээ, Автотээврийн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн бүхий л салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртөг, үр ашиг, худалдааны эргэлт, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ, хүн амын амьжиргааны түвшин, байгаль экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж, өргөн хүрээг хамарсан байдаг.

Тиймээс зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж үйлдвэрлэл, худалдаа хил хязгааргүй өргөжиж байгаа энэ үед автотээврийн менежментийг сайжруулж хаалганаас хаалганд хүргэж үйлчилдэг тээвэрлэлтийг бий болгоход анхаарч ажиллана гэж байлаа.

Өнгөрсөн хугацаанд авто зам барих ажилд онцгой анхаарч ажилласан бол автотээврийн салбарыг дэвшилтэт байдлаар хөгжүүлж тээвэрлэлтийн үйлчилгээг аюулгүй, шуурхай зохион байгуулах, тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдлыг хангах, түүний ашиглалтын улмаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, автотээврийн дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх болно гэдгийг онцгойлон дурдаж байлаа.

 

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.