1900-1234 info@transdep.mn
2017.02.14

Автотээврийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал хангагдаж эхэллээ

  Автотээврийн үндэсний төв Хэмжил зүйн лаборатори байгуулж, автотээврийн салбарын хэмжил зүйн ажил, үйлчилгээнд ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэмжлийн нэгдмэл байдлыг улсын хэмжээнд хангуулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

  Бид орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан нотлогдсон аргачлалын дагуу хэмжил зүйн ажлыг олон улсын түвшинд гүйцэтгэж, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго тавьж байгаа ба Ази, Номхон далай бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжил зүйн лаборатори болох алсын хараатай ажиллаж байна.

  Манай  лаборатори нь Автотээврийн тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж дараах 4 төрлийн хэмжих хэрэгсэлд үндэсний эталон болон олон улсын эталоноос нэгж дамжуулж байна. Үүнд:

  1. Тээврийн хэрэгслийн ажилласан хий дэх хорт бодисыг хэмжих багажид шалгалт тохируулга хийх
  2. Тээврийн хэрэгслийн их гэрлийн цацрагийн тусгалыг хэмжих төхөөрөмжид шалгалт тохируулга хийх
  3. Тээврийн хэрэгслийн дугуйн хийн даралт хэмжих багажид шалгалт тохируулга хийх
  4. Тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүнийг хэмжих багажид шалгалт тохируулга хийх

ЛАБОРАТОРИЙН ЭТАЛОН ХЭМЖИХ ХЭРЭГСЛҮҮД

Шалгалт тохируулганд хамруулах хэмжих хэрэгслийн нэр

Лабораторийн ажлын  эталон

Лабораторийн ажлын  эталоны зураг

  1

Тээврийн хэрэгслийн ажилласан хий дэх хорт бодисыг хэмжих төхөөрөмж

(CO)   (0 - 5) mol, /±0.2 mol/

(CO2)  (0-14) mol,  /(0-14) mol/

(CH)      (0-2000), ±0.04

 2

Тээврийн хэрэгслийн их гэрлийн цацрагийн тусгалыг хэмжих төхөөрөмж

(0-40000)cd , /±4%/

 3

Тээврийн хэрэгслийн дугуйн хийн даралт хэмжих багаж

0,85-20 bar, /± 0.005%/

 4

Тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүнийг хэмжих багаж

(0,5-100)mm, (0,18+0,22*L)мкм

 Автотээврийн үндэсний төвийн Хэмжил зүйн лаборатори нь автотээврийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжид шалгалт тохируулга, баталгаажуулалт хийж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулж, автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг хүчин зүйлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ.

 Хэмжил зүйн лаборатори нь арилжаа, санхүүгийн болон бусад ашиг сонирхлын нөлөөнд автахгүйгээр хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, баталгаажуулалтын үйл ажиллагааг хараат бус, шударга байдлаар гүйцэтгэнэ.

 Иймд автотээврийн салбарт ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжиндөө Автотээврийн үндэсний төвийн лабораториор шалгалт тохируулга, баталгаажуулалт хийлгэж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангаж, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн чанартай, баталгаатай үйлчилгээ үзүүлж ажиллахыг уриалж байна.

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.