1900-1234 info@transdep.mn
2017.02.17

ХУУЛЬ БУС ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Автотээврийн үндэсний төвөөс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Замын цагдаагийн албатай хамтран "ХУУЛЬ БУС ТЭЭВЭРЛЭЛТ" сэдэвт хяналт, шалгалтын ажлыг өрнүүлж байна. Тус ажлын хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн албан хаагчидтай хамтран хурд хэтрүүлсэн, зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн мөн хууль бус тээвэрлэлт хийсэн жолооч нарыг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч анхааруулан ажилласан юм.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга К.Айдос хэлэхдээ:

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хууль бус тээвэрлэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ. Манай улсад орон нутгийн зам тээврийн ослоос шалтгаалан жил бүр олон зуун хүн хорвоог орхиж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Орон нутгийн замд гарсан нийт ослын 80 хувь нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой байна. Иймд иргэдийг амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байна хэмээн хэллээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.