1900-1234 info@transdep.mn
2018.08.20

САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ЧАНГАТГАН АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЛАА

АТҮТ ТӨҮГ-ын удирдлагууд нийт ажилтан албан хаагчдад хэд хэдэн асуудлаар өнөөдөр анхааруулга, санамж өглөө.  

Хурлын үеэр энэхүү албан даалгавруудад тусгагдсан үүргүүдийг тоймлон танилцуулаад, цаашид дээрх журмыг чанд сахиж, төрийн албаны ёс зүйг чандлан мөрдөж ажиллах шаардлагатай гэдгийг санууллаа.

Үүнд:

 

  1. Ажлын байран дээрээ архидан согтуурсан, зохисгүй авир гаргасан албан тушаалтанд холбогдох  хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцох тул анхаарч ажиллах

 

  1. Ажлын цагийг үр бүтээлтэй, үр дүнтэй, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж ажиллахад онцгой анхаарах

 

  1. Үйл ажиллагаандаа багаар ажиллах зарчмыг баримталж, хамт олонтойгоо эвтэй найрсаг хүндэтгэлтэй харилцаж байх зэрэг “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгагдсан заалтуудыг мөрдөн ажиллахыг санууллаа.

 

Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран сахилга, дэг журмыг чанд сахиж, сахилга хариуцлагыг өндөржүүлж, ёс зүйн хэм хэмжээг сахин, улс төрөөс ангид мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллахаас гадна чанартай үйлчилгээг олон нийтэд хүргэхийг эрмэлзэж, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг чанд сахиж, хатуу мөрдөж ажиллахыг нийт ажилтнуудад үүрэг болгов. Мөн аливаа онцгой нөхцөл байдал буюу үер ус, байгалийн гамшигийн үед бэлэн байдлын төлөвлөгөө, техник хэрэгслийг бэлэн байлгаж, давагдашгүй хүчин зүйлийг давж гарах бэлэн байдалд байх хэрэгтэй” хэмээн онцлов.

 Дашрамд дурдахад, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн сайд, ТӨБЗГ-ын албан даалгаврын дагуу АТҮТ ТӨҮГ-аас тодорхой ажлууд зохион байгуулан, хэрэгжилтийг улирал, хагас жилээр ЗТХЯ-нд тайлагнан ажилладаг байна.  

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.