1900-1234 info@transdep.mn
2019.05.06

ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ ЗОРИУЛСАН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед нийгэм, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг уялдуулан аяллын нэр төрөл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлбэрүүдийг нэмэгдүүлэх, жуулчдын авто тээврийн хэрэгслээр аяллын хөтөлбөрийн дагуу зорчих, үйлчлүүлэх эрэлт хэрэгцээг хангахад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын жуулчин тээврийн менежмент, үйлчилгээний чанарыг сайжруулах, тэдний хариуцлага, аюулгүй ажиллагаа, хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлага зүй ёсоор гарч байна.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, 21 аймгийн өнцөг булан бүрт хүрч, эх орноо олон улсад таниулах их үйлсэд гол үүрэг гүйцэтгэж буй хүмүүс бол аялал жуулчлалын жолооч нар билээ. Иймд тээврийн жолооч нарынхаа оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, мэдээлэл олгох, чадавхжуулах, тасралтгүй хөгжүүлэх зорилгоор онол, практикийн суурь мэдлэгийг олгох сургалтыг Автотээврийн Үндэсний төвөөс холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсаар ирсэн.

 
2019 онд “ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЖОЛООЧИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” сэдвийн хүрээнд “Аялал жуулчлалын жолоочдын холбоо, Монголын аялал жуулчлалын холбоо болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 4 удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд тус сургалтанд нийт 939 жолооч хамрагдаж сертификат  авсан.
 

Жолооч нарыг бүрэн хамруулах үүднээс сургалтыг 5 сард дахин нэг удаа зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, жолооч нарынхаа хүсэлтээр аялал жуулчлалын гол бүсийн нэг болох Өмнөговь аймагт 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сургалт зохион байгуулахаар болсон.

Цаашид энэхүү сургалтыг хоёр жил тутамд зохион байгуулах бөгөөд сургалтын цар хүрээг улам өргөжүүлэн аялал жуулчлалын гол бүс нутгуудад үйл ажиллагаа эрхэлж буй жолооч нартаа хүрч, зохион байгуулан ажиллах болно.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.