Худалдан авах ажиллагаа 2017.03.02
Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Автотээврийн үндэсний төв нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Албан хэрэгцээнд ашиглах тавилга, эд хогшил”-ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх тавилга, эд хогшлын техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2017 оны 03 дугаар сарын 10 -ны өдрийн 11:00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ гэсэн хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 03 дугаар сарын 10 -ны өдрийн 11:30 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон
бусад мэдээллийг доорх хаягаар авна уу.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, 2 давхар №207 тоот
Утас: 88280448,99042986