1900-1234 info@transdep.mn
2017.03.13

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

 

Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинээр авч байгаа иргэд  Олон улсын стандартад нийцсэн гэрчилгээтэй болж байгаа юм.  Энэ гэрчилгээ нь одоо ашиглаж байгаа гэрчилгээтэй ижил загвартай боловч Монгол болон Англи хэлээр бичигдсэн байна.  Гэхдээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг заавал гэрчилгээгээ соль гэсэн шаардлага тавихгүй бөгөөд тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх зэрэгт шинэчилсэн гэрчилгээг олгохоор зохион байгуулан  ажиллаж байна.   

Олон улсын хоорондын хил дамнасан тээврийн семинарын үр дүнд Азийн авто сүлжээний АН-4 чиглэлийн ерөнхий чиглэл болгож Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарчээ.  Энэхүү зөвлөмжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг  2016 оны 12 дугаар сард ОХУ-ын Москва хотноо байгуулж  туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан байна. Ийнхүү тус тусын дотоодын бэлтгэл ажлыг хангах, цаашид шийдвэрлэх бусад асуудлуудыг ажлын хэсэг байгуулан шийдвэрлэснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх мэдээллийг  Монгол, Англи хэл дээр бичиж эхэллээ. Ингэснээр дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд үүсэх саад бэрхшээлийг арилгах, тээвэрлэлтийн баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэх нэг алхам болж байгаа юм.

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.