1900-1234 info@transdep.mn
2019.06.13

ЯАГААД МЭРГЭШСЭН ЖОЛООЧ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч гэдэг нь автотээврийн хэрэгслийг жолоодож ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдсан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг хэлнэ.

Автотээврийн тухай хуулинд тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг. 
Автотээврийн тухай хуулийн:
10 дугаар зүйлийн 10.2.2-д “Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх”
19 дүгээр зүйлийн 1-д “Тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулна” гэж тус тус заасан.

Автотээврийн үндэсний төвөөс Мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд журмын дагуу 2010 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд нийт 69,044 мэргэшсэн жолооч бэлтгэгдсэн байгаагаас 29,366 буюу 42,5% нь хүнд даацийн тээврийн хэрэгсэлийн СЕ ангиллаар мэргэшсэн байна.

 

МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХГҮЙГЭЭР ТЭЭВЭРЛЭЛТЭД ОРОЛЦСОН ТОХИОЛДОЛД...
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалт Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Мэргэшсэн жолоочийн тасаг нь Боловсролын тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу Автотээврийн салбарын ажил мэргэжлийн MNS6595:2016 стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна.

Автотээврийн салбарын ажил мэргэжлийн MNS6595:2016 стандартад:

-Хүнд даацын автомашины жолооч (8332 – 13) 
Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: 
Хүнд даацын автомашины жолооч нь ерөнхий боловсролын суурь болон бүрэн дунд боловсролтой, хүнд даацын автомашины жолооч бэлтгэх дамжаа дүүргэсэн, жолоочийн мэргэжлийн “С”, "Е" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, мэргэшсэн жолооч, 23-аас дээш насны хүн байна. 
-Улс хоорондын тээврийн автомашины жолооч (8332 – 18) 
Улс хоорондын тээврийн жолооч нь тухайн автомашиныг жолоодох ангилалтай, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн, мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байна гэж заасан байдаг.

МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ АВАХДАА:

  • Хүнд даацын чиргүүлтэй тээврийн хэрэгсэл жолоодох С,Е ангиллын эрхийн үнэмлэхээ авсан байх.
  • Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг С, Е ангиллаар журмын дагуу авсан байна. / 23-аас дээш настай/
  • Экспортын тээвэрлэлт хийх тохиолдолд УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ АНГИЛЛЫН 4 хоногийн буюу 32 цагийн сургалтад хамрагдан шалгалт өгч эрхээ авсан байх.

 Шалгалтад хамрагдахдаа дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ. Үүнд:

 Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолтын хуудас /тухайн жилийн/

  • 4х6 хэмжээтэй өнгөт цээж зураг-1ш /цагаан фонтой/
  • Шалгалтын болон үнэмлэхний хураамж банкинд тушаасан баримт

 МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Мэргэшсэн жолоочийн шалгалтыг онолын болон жолоодлогын гэсэн 2 хэлбэрээр авна.

  • 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс хойш тухайн ангиллын жолооч болсон бол онолын шалгалтыг “Хууль тогтоомж-тээвэрлэлтийн арга зүй” болон “ Техникийн мэдлэг-засвар үйлчилгээ” хичээлийн сургалтын хүрээнд боловсруулсан шалгалтын материал бүхий 40 асуулттай тестээр 45 минутанд багтааж авна.
  • 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө тухайн ангилалын жолооч болсон, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацааг сунгуулах бол,өмнө нь мэргэшсэн жолооч болсон этгээд мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол зөвхөн онолын шалгалтыг 20 асуулттай тестээр 25 минутанд багтааж авна.

 

Нийслэл хотод мэргэшсэн жолоочийн сургалт явуулах эрхтэй ААН-үүд:

1 Улаанбаатар хот "Автотээврийн тав" ХХК С.Ганболд 
7017-2741
2 Улаанбаатар хот ҮБХС Аюулгүй байдлын сургууль Д.Ваня 9919-9259
3 Улаанбаатар хот "Буурал хайрхан"ХХК Г.Бямбадорж 
9900-5077
4 Улаанбаатар хот "Баянбулаг" ХХК О.Баярцогт 
8809-5837, 9919-7811
5 Улаанбаатар хот "Батхүлэг" ХХК Цогзолмаа
9911-2822
6 Улаанбаатар хот "Даший дэлэг" ХХК Д.Даваажав 
9978-3366
7 Улаанбаатар хот "Жонбээс" ХХК С.Нарантуяа 9911-9916, 
8 Улаанбаатар хот "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ Б.Төөрүүл
9914-6162
9 Улаанбаатар хот Монгол-Солонгосын Политехник коллеж Буяндэлгэр
94091770
10 Улаанбаатар хот "Номгон Санчир" ХХК А.Адъяасүрэн 
9900-9559.
12 Улаанбаатар хот "Сэрүүлэг авто" ХХК Ж.Батдулам
9911-4005, 9888-0444 
13 Улаанбаатар хот "Цогтцуг" ХХК М.Ганболд 
9904-1010
14 Улаанбаатар хот ШУТИС- МСҮТ С.Даваацэрэн
1134-2905,9979-1111
15 Улаанбаатар хот "Тэгш сервис" ХХК Ч.Энхсайхан
8015-6048
16 Улаанбаатар хот "НЧО" ХХК Д.Нарангэрэл
8811-5715
17 Улаанбаатар хот "Хулд номуун баялаг орших" Д.Нарангэрэл
8811-5715
18 Улаанбаатар хот "Мөнх деко" ХХК "МД" сургалтын төв Цэрэнгэрэл
19 Улаанбаатар хот "Хөтлийн гүн" ХХК "Хос богд" сургалтын төв Болдбаатар

 

Орон нутагт мэргэшсэн жолоочийн сургалт явуулах эрхтэй ААН-үүд:

1 Баян-Өлгий аймаг "Баян-Авто" ХХК Х.Махмед 
9941-8852
2 Баянхонгор аймаг "Майхан цахир" ХХК Ж.Дашцэрэн 
99482277
3 "Өгөөж мөрөн" ХХК Б.Мягмарсүрэн
9906-8679,
4 Булган аймаг "Булган гал" ХХК "Гал" сургалтын төв Ж.Ваня
5 Говьсүмбэр аймаг "Талст занар" ХХК Д.Доржпүрэв 96683512
6 Говь-Алтай аймаг "Хишиг халиун" ХХК О.Мөнхэрдэнэ 
8808-6740
7 "Мөнх жолоо" ХХК Ч.Дарийжав
9948-7485
8 Дархан уул аймаг "Пуужинт сум" ХХК Ш.Гомбодорж 
9937-2890
9 "Алтан- Жолоо" Ж. Сарангэрэл 
9908-3243
10 "Нийтийн тээвэр авто сургууль" 
11 Дорнод аймаг "Дорнын жолоо" ХХК Ц.Батбаатар 
89119686
12 "Мөнгөн хэрлэн жолоо" ХХК С.Мөнхбат
9958-4000
13 Дорноговь аймаг Сайншанд сум "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" Б.Адилбиш
7052-2482
14 Дундговь аймаг "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" Ю.Цолмон 
70593944
15 Сэлэнгэ аймаг "Таван тунамал" ХХК Д.Аззаяа
9949-8095
16 "ЕВА" Р.Энхбаяр
9905-8756
17 Төв аймаг "Батлан хамгаалах туслах нийгэмлэг" Н.Оюунтунгалаг 
9908-9958, 
18 "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" Э.Амартүвшин 
9427-7446
19 Орхон аймаг "ББ Од" ХХК Ш.Оюунбат 
7039-4016
20 Өвөрхангай "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" С.Санчир
99889955
21 "Хавцгайт булаг" ХХК Б.Даваацэрэн 
9932-8582
23 Өмнөговь аймаг "Дэвжих говь" ХХК /Даланзадгад сум/ М.Долгорсүрэн 99072997
24 "Хурд" сургалтын төв Б.Ундармалсувд
25 "Арвижих говь" ХХК Ч.Очирбат
8915-9955
26 Ховд аймаг "Олны буян"ХХК Х.Бямбаа 
9999-4812

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.