ТЕНДЕРИЙН УРИЛГА /2019.06.28/
Огноо : 2019.06.28
Тендер шалгаруулалтын нэр:“Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дулааны шугамын их засварын ажил”
Тендер шалгаруулалтын дугаар:АТҮТ/201905018
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дулааны шугамын их засварын ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50,000] төгрөгөөр, www.tender.gov.mn цахим хуудаснаас худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: 2017, 2018 оны борлуулалтын дундаж орлого нь төсөвт өртгийн 80%-иас багагүй байх;
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-иас багагүй байх /Зээлийн нөхцөлийн дагуу боломжтой гэсэн тодорхойлолт тооцохгүй, банкны баталгаажсан эрхтэй байна./
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 он
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм” Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4.(в)-д тусгасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /нотариатаар баталсан/
Тендерийн хамт төсөвт өртгийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудаст, цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн, 10 цаг 30 минутанд нээнэ.
Дотоодны давуу эрх тооцох эсэх. “Тооцохгүй”
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, Өөрийн байр,
2-р давхар, 207 тоот
Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Д.Пүрэвдагва,
Холбогдох утас: 700-700-25