1900-1234 info@transdep.mn
2019.07.04

ГЭРЭГЭ КИОСК-ООС АВАХ АВТОТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД НЭМЭГДЛЭЭ

Авто тээврийн хэрэгслийн тэмдэгтийн хураамжийн төлбөрүүдийг өнөөдрөөс эхлэн Гэрэгэ КИОСК ашиглан төлдөг боллоо.

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэд банканд урт дараалал үүсгэх шаардлагагүй өөрт ойрхон байрлах Гэрэгэ КИОСК-оор хэрэгцээт үйлчилгээгээ авах боломжтой бүрдэж байгаа юм.

Гэрэгэ Системс ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбат "Бид авто тээврийн үндэсний төвтэй хамтарч үйл ажиллагаа явуулаад хоёр жил гаруй болж байна. Бид ард иргэдэд төрийн болон хувийн хэвшлийн төлбөр тооцоог технологийн шийдлээр хурдан шуурхай хүргэхийг зорин ажилладаг. Анх гэрэгэ КИОСК-оор хот хоорондын автобусны билет зардаг байсан бол одоо тэмдэгтийн хураамж, авто машины торгууль, татвар гэх мэт бүх төрлийн үйлчилгээг КИОСКоор дамжуулан авдаг боллоо.

Хэдийгээр төрийн үйлчилгээ үзүүлдэг "Нэг цэгийн үйлчилгээ" бий болсон ч иргэд очиж үйлчлүүлэх болохоор, заавал банканд төлбөрөө төлдөг байсан. Энэ систем нэвтэрснээр иргэдийн эргэж буцан, олон явж байгаа процессыг цэгцэлж буй хэрэг юм. Өнөөдрийн байдлаар 20 орчим байрлалд 50 КИОСК машин үйлчилгээ үзүүлж байна.

Одоогоор уг үйлчилгээг АТҮТ-ийн салбаруудын найман цэг дээр байрлах Гэрэгэ КИОСК дээр хэрэгжих багаад машиныхаа дугаарыг оруулаад л торгууль, татвараа харж, картаар шууд төлөх боломжтой. Нэг хүн төлбөр төлөхөд дээд тал нь ердөө нэг минут л зарцуулагдана" гэлээ. 

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР
 
 
 
 

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж  "Авто тээврийн үндэсний төв, Гэрэгэ Системстэй хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх боломжийг шинээр нэвтрүүлж байна. 2019 онд манай төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээгээ иргэдэд хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор олон ажлууд хийгдэж байгаагийн нэг энэ юм. 

Урьд нь улсын тэмдэгтийн хураамжийг зөвхөн банканд төлдөг байсан бол энэ систем нэвтэрснээр иргэд заавал банкны ажлын цагт баригдахгүйгээр, хаа дуртай газраасаа төлөх боломжийг бүрдүүлж байна" гэлээ.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн зөвхөн циркийн салбарт л гэхэд өдөрт дунджаар 350 гаруй шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгддэг бөгөөд цагаан сар, наадмын өмнө 500-550 орчим болж нэмэгддэг гэдгийг албаны хүн хэлж байлаа.

АВАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
 
БАЙРШИЛ
 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.