1900-1234 info@transdep.mn
2019.09.26

 “ГУРВАН ШАТНЫ ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРМЫГ МӨРДӨНӨ

-Тээврийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа-

Автотээврийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлага солилцох арга хэмжээг байгууллагын захиргаа, санхүү, хүний нөөцийн удирдах ажилтан, үйлдвэрлэл, салбар нэгжийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, үйлдвэрчний эвлэлийн холбоо, хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр “СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” хэлбэрээр зохион байгуулж байна.   

 Уг арга хэмжээг Зам, тээврийн дэд сайд, ХАБЭА-н салбар хорооны дарга Л.Халтар нээж, Хуульч, судлаач Ц.Батнасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн  хэрэгжилтийг хангах шинэ хандлага” сэдвээр, Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын сургалт, аудит, баталгаажуулалтын Эс Эф Си Эс ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тунгалаг “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал стандарт” сэдвээр,   УБТЗ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны инженер С.Ганзориг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван шатны хяналт”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн төвийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг “Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” гэсэн сэдвээр тус тус сургалт хэлэлцүүлгийг өрнүүллээ.

 Мөн туршлага солилцох арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сард төмөр зам, 06 дугаар сард агаарын тээврийн салбарт  зохион байгуулснаар Зам, тээврийн салбарын хэмжээнд ХАБЭА-н хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох “Гурван шатны хяналтын үзлэг”-ийг зохион байгуулах журмыг яамны харьяа байгууллагууд боловсруулан баталж, дагаж мөрдөж эхэлсэн байна.

  “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969 үндэсний стандартын дагуу харьяа байгууллагын үйлдвэрлэлийн алба, нэгжүүд үйл ажиллагааны онцлог, чиглэл тус бүрээр өдөр тутмын зааварчилгааг боловсруулан, баталгаат гарын үсэг, баталгааны хуудасны загварыг боловсронгуй болгож, ажилтныг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ололт, дэвшилттэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн талаар албаныхан хэлж байна.

 Ийнхүү ололт, амжилт үр дүн бүхий ХАБЭА-н туршлага солилцох  арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сард Авто замын салбарт зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.