1900-1234 info@transdep.mn
2017.03.23

ШУУРХАЙ МЭДЭЭ: Архангай аймгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

 

Архангай аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

 

      Архангай аймгийн нийт нутгаар 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19.00 цагаас эхлэн хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

      Иймд дээрх чиглэлд иргэд, олон нийтийг зорчихгүй байхыг анхааруулж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.