1900-1234 info@transdep.mn
2019.12.02

ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД НЭГДЛЭЭ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил уг арга хэмжээ "Ойлгоё Хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө" уриан дор зохион байгуулагдаж байна. Тус аяны хүрээнд Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулсан "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье" сэдэвт сургалтад Автотээврийн үндэсний төвийн ажилтан албан хаагчид идэвхитэй оролцож, энэхүү аянд нэгдлээ.
"Эрчүүд, эрүүл гэл бүл" ТББ-ын тэргүүн М.Цасчихэр энэхүү сургалтаар хүчирхийллийн төрөл, хэлбэр, гэр бүлийн болон ажлын байран дахь бэлгийн дарамт, түүний хор хохиролын талаар ухуулан таниулж “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэхийг ажилтан, албан хаагчдад уриаллаа.
Автотээврийн үндэсний төвийн албан хаагчид энэхүү хөдөлгөөнд ийнхүү нэгдсэн нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийг үл тэвчин, “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлж байгаа юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.