1900-1234 info@transdep.mn
2020.01.09

“САХИЛГА ХАРИУЦЛАГА-ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАВ

Зам, тээврийн салбар 2020 оныг “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлажээ.  Зам, тээврийн хөгжлийн сайдын “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлах тухай А/01 тушаалыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ нар Автотээврийн үндэсний төвийн нийт ажилтан, албан хаагчдад танилцуулж, үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох стандарт, дүрэм, журмыг мөрдүүлж, ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар чиглэл бүртээ тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллахыг даалгав.

Автотээврийн үндэсний төвөөс дээрх тушаалын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, албан хаагчдын ажлын гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, гүйцэтгэл үр дүнг сайжруулах ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Түүнчлэн энэ сард зохион байгуулагдах Автотээврийн үндэсний төвийн Удирдах ажилтны зөвлөгөөнөөр “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэн, албан хаагчдад үүрэг, хариуцлагаа бүрэн ухамсарлаж, албан үүргээ хуулийн хүрээнд шударга, хариуцлагатай гүйцэтгэх, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх талаар хамтран зөвлөлдөх юм байна.

 

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.