1900-1234 info@transdep.mn
2020.05.29

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АВТОБУУДАЛ, ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВИЙН ШАВ ТАВИЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 онд баталсан Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлогод тусгагдсан “Тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангасан, өрсөлдөх чадвар бүхий аюулгүй, ая тухтай зорчигч тээврийн үйлчилгээг хөгжүүлэх” зорилтын хүрээнд Говь-Алтай аймгийн төвд Монгол Улсын MNS 6300:2011 стандартын шаардлага хангасан зорчигч тээврийн автобуудлын барилгын шавыг энэ сарын 27-ны өдөр тавилаа.

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат болон албаны бусад хүмүүс оролцов.

Говь-Алтай аймагт баригдах энэхүү барилга байгууламж өдөрт 500 иргэнд үйлчлэх хүчин чадалтай ба эмчийн өрөө, эмнэлгийн анхан шатны тусламжийн өрөө, хүлээлгийн өрөө, эх хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах өрөөтэйгөөр нийт 648 м2 бүхий 3-р зэрэглэлийн дагуу барьж байгуулахаар төлөвлөгджээ. Мөн өдөрт 1 шугамаар 40 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай техникийн хяналтын төвийн хамт ашиглалтад орох юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.