1900-1234 info@transdep.mn
2021.09.16

НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ ӨРГӨДЛИЙН МАЯГТ

БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨРГӨДЛИЙН МАЯГТ БӨГЛӨХ ЗААВАР

  1. Баталгаажуулалтад хамрагдах өргөдлийг доорх маягтын дагуу бүрдүүлж “АТҮТ” ТӨҮГ-ын бичиг хэргийн мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. Өргөдлийн маягтыг гүйцэд бөглөөгүй болон холбогдох материалыг дутуу бүрдүүлсэн бол өргөдлийг хүлээн авахгүй байх үндэслэл болно.

  2. Өргөдлийн маягтыг бөглөхдөө анхааралтай хандаж, шаардлагатай мэдээллийг агуулсан ба дахин лавлагаа шаардлагагүй байх хэмжээнд бөглөнө. Өргөдлийн маягтын зай хангалттай бус байх тохиолдолд нэмэлт хуудас гарган бичиж болох ба аль хэсэгт хамаарахыг тодорхой тэмдэглэсэн байна.

  3. Өргөдөл гаргагч нь өөрийн буюу харьяалах байгууллагын хуулийн этгээд болохыг гэрчлэх баримт бичиг (Улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл гэх мэт)-ийн хуулбарыг хавсаргана.

  4. Байгууллагын товч танилцуулгад баталгаажуулалтад хамрагдах үйлчилгээ, өргөдөл гаргагч байгууллагын бүтэц зохион байгуулалт, барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажилчид болон тээврийн хэрэгслийн судалгаа гэх мэт мэдээллүүдийг оруулсан байна.

  5. Үйлчилгээнд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн /сэлбэг хэрэгсэл, тос тослогооны материал/-ийн гарал үүсэл, чанарын талаарх мэдээлэл, хэмжлийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга хийлгэсэн тохирлын гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргана.

  6. Өргөдөл гаргагч нь “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль”, “АТҮТ” ТӨҮГ-ын СХЧУТ-ийн “Баталгаажуулалтын үйл ажиллагааны журам”, “Баталгаажуулалтыг түдгэлзүүлэх, цуцлах, хамрах хүрээг багасгах журам”-тай тус тус танилцсан байна.

  7. Өргөдөл гаргагч нь өөрийн үйлчилгээтэй хамаарах баталгаажуулалтын схемийн шаардлагын дагуу өөрийгөө үнэн зөв үнэлж, дүгнэсэн байна.

  8. Өргөдөл гаргагч нь өргөдөл ирүүлснээс хойших хугацаанд өргөдөлд дурдсан баталгаажуулалтын хүрээ, ажилтан, байршил зэрэг мэдээлэлд нь аливаа өөрчлөлт гарвал өөрчлөлт орсноос хойш ажлын 5 хоногийн дотор “АТҮТ” ТӨҮГ-ын СХЧУТ-д мэдэгдэнэ.

 

Маягт татаж авах

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.