Тээврийн хэрэгслийн резин дугуй засварын үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага
1. Зорилго Энэхүү стандартын зорилго нь автотээврийн хэрэгслийн резин дугуй засварын үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлоход оршино. 2. Хамрах хүрээ 2.1 Энэхүү стандарт нь резин дугуй засварын үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн ажил үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тогтооно. 2.2 Энэ стандартыг резин дугуй засварын үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд болон түүнд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөнө. 2.3 Энэхүү стандарт нь хүнд даацын тээврийн хэрэгслийн резин дугуй засварын үйлчилгээ болон дугуй үйлдвэрлэлд хамаарахгүй. Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай