1900-1234 info@transdep.mn
2021.11.24

Өвлийн дугуйг хэрхэн сонгох вэ?

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас гаргасан зам, тээврийн осол зөрчлийн статистик мэдээллээс үзвэл улсын хэмжээнд жилд гарч байгаа нийт ослын 57% нь намар, өвлийн улиралд гарч байна. Хүний амь нас хохирсон осол зуны улиралд их бүртгэгдсэн байхад намар, өвлийн улиралд ослын улмаас гэмтэл, бэртэл авах нь их байгаа нь эдгээр улиралд замын гадаргуунд өөрчлөлт орж, хальтаргаа гулгаанаас хамааралтай зам тээврийн осол нэмэгддэг болохыг илэрхийлж байна.

Автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нарын анхааралд сонордуулахад өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатайг дээрх тоо баримтууд харуулж байна. Монгол улсын Иргэний хуульд Өмчлөгч нь бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглох тухай заалт байдаг. Иймд автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч та бүхэн иргэний үүрэг ээ биелүүлж гарч болзршгүй аюул ослоос сэргийлж улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн дугуйгаа сольж авто замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Өвлийн дугуйг сонгохдоо бид дугуйн дээр тэмдэглэсэн ашиглалтын нөхцлийн дараах тодорхойлолтыг анхаарах шаардлагатай.

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.