1900-1234 info@transdep.mn
2023.06.13

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн статистик тоон мэдээлэл

Оны өссөн дүнгээр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын чиглэлд нийт 7607 тээврийн хэрэгслээр 304280 тн зэсийн баяжмал тээвэрлэсэн бол Дорнод аймгийн Баянхошуу боомтын чиглэлд нийт 7159 тээврийн хэрэгслээр 263750 тн газрын тос тээвэрлэж, Говь-Алтай аймгийн Бургастай боомтын чиглэлд нийт 2385 тээврийн хэрэгслээр 134106 тн төмрийн хүдэр тээвэрлэсэн байна.

Оны өссөн дүнгээр Гашуунсухайт боомтын чиглэлд нийт 113090 тээврийн хэрэгслээр 13,2 сая.тн нүүрс буюу нийт автотээврээр нүүрс экспортын 56%, Шивээхүрэн боомтын чиглэлд 48295 тээврийн хэрэгслээр 5,9 сая.тн нүүрс буюу нийт автотээврээр нүүрс экспортын 25%, Дорноговь аймгийн Ханги боомтын чиглэлд 28288 тээврийн хэрэгслээр 2.07 сая.тн нүүрс буюу нийт автотээврээр нүүрс экспортын 9%, Ховд аймгийн Булган боомтын чиглэлд 15833 тээврийн хэрэгслээр 1.4 сая.тн нүүрс буюу нийт автотээврээр нүүрс экспортын 6%, Сүхбаатар аймгийн Бичигт боомтын чиглэлд нийт 12792 тээврийн хэрэгслээр 0.9 сая.тн нүүрс буюу нийт автотээврээр нүүрс экспортын 4%-ийг тус тус эзэлж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын чиглэлд 668 тээврийн хэрэгслээр 44.4 мян.тн, Дорнод аймгийн Баянхошуу боомтын чиглэлд 50 тээврийн хэрэгслээр 2.1 мян.тн, Хавирга боомтын чиглэлд нийт 717 тээврийн хэрэгслээр 66 мян.тн нүүрс тус тус автотээврээр тээвэлэсэн байна.

Монгол Улсын хэмжээнд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтоор нийт 219733 тээврийн хэрэгслээр 23.6 сая.тн нүүрс тээвэрлэсэн байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.