1900-1234 info@transdep.mn
2023.12.08

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР 2023

Байгууллага: "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ

Ажлын байр: Архив, хяналтын тасгийн дарга

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Бодлогын баримт бичиг, холбогдох эрх зүйн акт, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, үйлдвэрийн газраас баталсан автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, архивын үйл ажиллагааг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, хяналт тавих, хэрэглэгчийг мэдээлэл, мэргэжил, арга зөвлөгөөгөөр хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

 

Тавигдах шаардлага:

Мэргэжил: Автотээврийн инженер, тээврийн удирдлага, эрх зүй

 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Ажлын туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил, төрийн байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан.

 

Ур чадвар:

  • Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
  • Хариуцлага хүлээх чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай
  • Баримт бичиг боловсруулах, илтгэх ур чадвартай
  • Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600-р тогтоолоор баталсан/
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар /Е-монголиа төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаа эсхүл, нотариатаар баталгаажуулсан байх/
  • Иргэний үнэмлэх

Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төвийн байр /Ариг банктай байр/

 

Холбоо барих утас: 99993756, 99921181


Бүртгэх хугацаа:
2023.11.20-12-11-ний өдөр

 

Жич: Үйлвэрийн газрын ажилтнуудын хувьд зөвхөн өргөдөл гаргана.

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.