1900-1234 info@transdep.mn
2024.03.27

АЧАА ТЭЭВРИЙН ХАНШ ЦАР ТАХЛЫН ҮЕЭС 5-6 ДАХИН БУУРСАН

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч болон ачаа тээврийн нөхцөл байдал, тээврийн үнэ, жуулчин тээврийн талаар Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын холбогдох албаныхнаас тодрууллаа.

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН АЧАА ТЭЭВРИЙН ХЭЛТСИЙН ДАРГА О.ЭНХБАТ

 

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг. Ковидын үед бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэр зуучийн ханш өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн.

 

Цар тахлын үед нэг чингэлэг ачаа 50-60 мянган юань хүрч байсан. Харин өнөөдөр 8500 юань буюу 5-6 дахин буурсан үзүүлэлттэй байна. Тээвэрчид өөрсдийн дураар тээврийн үнэ, ханшаа нэмээгүй. Ихэнх барааг бөөгнүүлж, тээвэрлэгчдэд олгодог ачаа илгээгч нар нь БНХАУ-ынх байдаг учраас тээврийн ханшийг юаниар хэмждэг.

 

Ковидын өмнө юань 300 гаран төгрөгийн ханштай байсан. Өнөөдөр 470 юанийн ханштай байна. Үүнийг дагаад тээвэрлэлтийн ханш өссөн юм шиг харагдаад байгаа. 

 

Өнөөдрийн байдлаар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжирсан.  Өдөрт дунджаар 250 тээврийн хэрэгсэл хил нэвтрүүлж байгаа. Хилээр олон тээврийн хэрэгсэл гарах тусам, ачаа барааны эргэлт сайжирч, үнэ тогтвортой байдаг. Тиймээс тээврийн хэрэгслийг аль болох шуурхай, саадгүй нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН ЗАМЫН-ҮҮД ДЭХ САЛБАРЫН ДАРГА Д.БОЛОР-ЭРДЭНЭ: 2024 ОНД ЗАМЫН-ҮҮДЭД УЛС ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТО ВОКЗАЛ БАЙГУУЛНА

 

2023 онд 324 мянган зорчигч Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрүүлсэн. 2024 онд улс хоорондын зорчигч тээврийн авто вокзал байгуулах ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна.

 

2023 оны зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-тай автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг шинэчилсэн. Зорчигчийн 8-аас дээш суудалтай тээврийн хэрэгслээр БНХАУ-ын хотууд руу аялал жуулчлалын зорилгоор зорчих эрхзүйн боломжтой болсон. Хоёр тал холбогдох журам, зохицуулалт хийснээр удахгүй бодит ажил хэрэг болно гэж харж байгаа.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН БООМТ- БНХАУ-ЫН ТАКАШИКЕН, ДОРНОД АЙМГИЙН ХАВИРГЫН БООМТООС МАНЖУУР ЧИГЛЭЛД ЖУУЛЧИН ТЭЭВЭР ЭХЭЛСЭН

 

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд Зочлох жил болгон зарлаж Аялал жуулчлалыг эрчимжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор улс хоорондын жуулчин тээвэрлэлт өссөн.

 

Улаанбаатар-Эрээн, Замын-Үүд-Эрээн, Эрээн-Хөххот, Хөххот-Бээжин гэсэн улс хоорондын 4 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Мөн тодорхой эрэлт үүссэн үед

 

Жуулчин тээвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдэд гурван төрлийн зөвшөөрөл олгож эхэлсэн. Мөн Ховд аймгийн Булган боомт- БНХАУ-ын Такашикен, Дорнод аймгийн Хавиргын боомтоос Манжуур чиглэлд жуулчин тээвэр эхэлсэн.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-тай автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг шинэчилсэн. Цаашид хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, БНХАУ-ын аялал жуулчлалын бүс рүү хувийн машинтайгаа зорчих боломж бүрдэнэ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.