Зорчигч тээврийн статистик тоон мэдээ
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 57 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 46 чиглэлд нийт 784 тээврийн хэрэгсэл, 2257 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Хот хоорондын чиглэлд 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 1,523,690 зорчигч тээвэрлэсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 4,8%-иар өссөн үзүүлэлттэй байна.