1900-1234 info@transdep.mn
2025.01.14

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ-Т ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ

2024 оны хагас болон жилийн эцсийн байдлаар Монгол улсын засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”, “Гомдол, санал хүлээн авах тусгай 7007-1234 дугаар”, “Бичиг хэрэг”-т албан бичгээр иргэдээс ирсэн, “Бичиг хэрэг”-т албан бичгээр ирсэн ажилтан, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтийн мэдээг нэгтгэн танилцуулж байна.

2024.01.02-06.30-ны өдрийн байдлаар Үйлдвэрийн газрын хэмжээнд нийт 554 гомдол, санал, хүсэлт бүртгэгдсэн байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд “Бүрэн хэрэгжсэн” – 522, “Хэрэгжих шатанд” – 4, “Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” – 0, “Бусад байгууллагатай хамааралтай” – 28 хэрэгжилт 99.7 хувьтай байна.

Үүнээс:

  1. “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д нийт 233 гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэн “Зам тээврийн яам”-д хүргүүлэн ажилласан. Нийт ирсэн өргөдөл, гомдлын 81.5 хувь буюу 190 нь  гомдол, 10 хувь буюу 23 нь хүсэлт, 8 хувь буюу 19 нь санал, 0.5 хувь буюу 1 нь шүүмжлэл тус тус эзэлж байна.
  2. “Гомдол, санал хүлээн авах тусгай 7007-1234 дугаар”-т нийт 87 гомдол ирснийг холбогдох нэгж рүү хуваарилан иргэдийг гомдолгүй болгон ажилласан. Нийт гомдлын 23 хувь буюу 20 нь орон нутгийн салбар төвд, 77 хувь буюу 67 нь УБ дахь салбар нэгжид бүртгэгдсэн байна.
  3. “Бичиг хэрэг”-т албан бичгээр ирсэн иргэдийн өргөдөл, гомдол нийт 84 ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэн ажилласан.

“Бичиг хэрэг”-т албан бичгээр ирсэн ажилтан, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол нийт 150 ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэн ажилласан.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.