1900-1234 info@transdep.mn
2025.01.14

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ-Т ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ

2024.07.01-12.31-ны өдрийн байдлаар Үйлдвэрийн газрын хэмжээнд нийт 581 гомдол, санал, хүсэлт бүртгэгдсэн байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд “Бүрэн хэрэгжсэн” – 520, “Хэрэгжих шатанд” – 31, “Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” – 0, “Бусад байгууллагатай хамааралтай” – 30 хэрэгжилт 98.3 хувьтай байна.

Үүнээс:

  1. “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д нийт 260 гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэн “Зам тээврийн яам”-д хүргүүлэн ажилласан. Нийт ирсэн өргөдөл, гомдлын 92.3 хувь буюу 240 нь гомдол, 2.7 хувь буюу 7 нь хүсэлт, 3.5 хувь буюу 9 нь санал, 1.2 хувь буюу 3 нь шүүмжлэл, 0.3 хувь буюу 1 нь талархал тус тус эзэлж байна.
  2. “Гомдол, санал хүлээн авах тусгай 7007-1234 дугаар”-т нийт 122 гомдол ирснийг холбогдох нэгж рүү хуваарилан иргэдийг гомдолгүй болгон ажилласан. Нийт гомдлын 37.7 хувь буюу 46 нь орон нутгийн салбар төвд, 62.3 хувь буюу 76 нь УБ дахь салбар нэгжид бүртгэгдсэн байна.
  3. “Бичиг хэрэг”-т албан бичгээр ирсэн иргэдийн өргөдөл, гомдол нийт 67 ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэн ажилласан.
  4. “Бичиг хэрэг”-т албан бичгээр ирсэн ажилтан, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол нийт 132 ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэн ажилласан.  

2024 оны жилийн эцсийн байдлаар Үйлдвэрийн газрын хэмжээнд нийт 1135 гомдол, санал, хүсэлт дараах байдлаар бүртгэгдсэн байна.

Үүнд:

  • “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д нийт 493
  • “Гомдол, санал хүлээн авах тусгай 7007-1234 дугаар”-т нийт 209
  • “Бичиг хэрэг”-т албан бичгээр ирсэн иргэдийн өргөдөл, гомдол нийт 151
  • “Бичиг хэрэг”-т албан бичгээр ирсэн ажилтан, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол нийт 282

Жилийн эцэст өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд “Бүрэн хэрэгжсэн” – 1046, “Хэрэгжих шатанд” – 0, “Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” – 31, “Бусад байгууллагатай хамааралтай” – 58 хэрэгжилт 99.2 хувьтай байна.

Нийт гомдлын 20.6 хувийг тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой ирүүлсэн гомдол эзэлж байгаа нь тээврийн хэрэгслийн улсын дугаарын олголт хязгаарлалттай холбоотой байна

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.