1900-1234 info@transdep.mn
2017.03.27

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга - Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн, хөгжлийн яам, Дорнод аймгийн ЗДТГ, Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд оролцсон юм. Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран “Монгол Улсын Автотээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ явахаар боллоо. Энэ нь "иргэд аюулгүй, найдвартай автобусаар зорьсон газартаа очих боломж бүрдэж байна гэсэн үг" гэлээ. Тус чиглэлд Монгол Улсын “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал жуулчлал” ХХК компаниуд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж. Эхний удаадаа долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бөгөөд цаашид хүн урсгал нэмэгдвэл долоо хоногийн тав дахь өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан байна. Дашрамд, том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.