1900-1234 info@transdep.mn
2016.06.02

Автотээврийн үндэсний төв ''Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл''

Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл"-ийн дагуу БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр том оврын автобус нийлүүлэх болсон.


Төслийн хүрээнд эхний ээлжийн 45 хүний суудал бүхий 43 том оврын автобусыг Автотээврийн үндэсний төв "Hyundai Motors" компаниас хүлээн авлаа. Тус автобуснууд нь зорчигчийн ая тухтай, аюулгүй байдлыг бүрэн хангасан тээшний хонгил бүхий, монгол орны тээвэрлэлтийн байдал, цаг агаар, замын нөхцөлд бүрэн нийцсэн давуу талтай юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.