1900-1234 info@transdep.mn
2017.05.15

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

      Засгийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” -ийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Үндэсний хөгжлийн газраас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ оролцож байна.

         Өнөөдрийн өдөрлөгт МИАТ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Мэдээлэл хобооны сүлжээ”, “Монгол шуудан”, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, “Монголын цахилгаан холбоо”, “Хөрөнгийн бирж” зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас гадна Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар оролцож байна.

Өдөрлөгийн хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь:

  • Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэх
  • Техникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө, зааварчилгаа өгөх
  • Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах
  • Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн хор уршигын талаар мэдээ, мэдээлэл өгөх
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх
  • Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх
  • Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх
  • Үйлдвэрийн газрын 2017 оны худалдан авалтын төлөвлөгөөг танилцуулах, мэдээллэх,
  • 1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулж автотээврийн нэг цэгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

         Өдөрлөг 2017 оны 05 дугаар сарын 15 -ны өдөр /өнөөдөр/ 09.00 цагаас 17.00 цаг хүртэл “Сүхбаатарын талбай” -д зохион байгуулагдах тул иргэд, тээвэрчид та бүхнийг урьж байна.

 

 

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.