1900-1234 info@transdep.mn
2017.05.16

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

 -Салбарын бүхий л үйлчилгээг нэг дороос хөнгөлөлттэй, түргэн шуурхай хүртэх боломжтой-

Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд  “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, УБТЗ ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа болон салбарын төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа, ажлын үр дүнгээ танилцуулахаас гадна иргэд олон нийтэд чиглэсэн үйлчилгээг хөнгөлөлттэй, түргэн шуурхай үзүүлнэ .

Тус өдөрлөгт “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэх, зөвлөгөө өгөх
  • Техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө, зааварчилгаа өгөх
  • Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах
  • Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн хор уршигын талаар мэдээ, мэдээлэл өгөх
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх
  • Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх
  • Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх
  • Үйлдвэрийн газрын 2017 оны худалдан авалтын төлөвлөгөөг танилцуулах, мэдээллэх,
  • 1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх
  • Дотоодод үйлдвэрлэсэн автомашин, автобусыг танилцуулах
  • Авто үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, үйлчилгээ үзүүлэх
  • Тээвэрлэлтэнд явдаг зарим тээврийн хэрэгслийг танилцуулах зэрэг автотээвэртэй холбоотой үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломжтой юм.

Мөн хуучин автомашины үзэсгэлэн, шинэ техник технологийн үзэсгэлэн гаргаж, азтан тодруулах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

   

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.