1900-1234 info@transdep.mn
2017.05.22

ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

         Жин ба Хэмжүүрийн Олон улсын хорооноос жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн хэмжил зүйн өдөр” гэж зарлаж, дэлхийн бүх улс жил бүр энэ өдрийг хүндэтгэн тэмдэглэдэг уламжлал тогтсон байна.

Тус хорооноос 2017 оны хэмжил зүйн өдрийг “Тээврийн салбар дах хэмжил” сэдвийн дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. 

       Стандарт, хэмжил зүйн газар, Автотээврийн үндэсний төв  хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд хэмжил зүйн өдрийг хамтран тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

          Үүнтэй уялдуулан тээврийн салбарт хэмжил зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгууллагууд оролцсон семинарыг 2017оны 05 дугаар сарын 18 нд хамтран зохион байгуулсан.

            Семинарын үеэр Стандарт Хэмжил Зүйн газрын  даргын 2017 оны А/141 дугаар тушаалаар Автотээврийн үндэсний төвийн Хэмжил зүйн лабораторийг “MNS ISO/IEC 17025:2007 Сорилт болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага”  стандартын шаардлага хангасан гэж үзэж итгэмжилж,  гэрчилгээг  олгосон.

 

          Түүнчлэн автотээврийн салбарт Хэмжил зүйн лаборатори байгуулах ажилд идэвх зүтгэл гаргаж ажилласан Автотээврийн үндэсний төвийн зарим албан хаагчийг Стандарт Хэмжил Зүйн газрын жуух бичгээр шагналаа.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.