1900-1234 info@transdep.mn
2017.05.26

“ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ТЭЭВЭР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 2017 оны 5-р сарын 27-ны /бямба гарагт/ 10:00-19:00 цагийн хооронд  “Хүүхэд-Аюулгүй тээвэр” өдөрлөг зохион байгуулна.

Тус өдөрлөгийн үеэр хүүхэдтэйгээ хүрэлцэн ирж техникийн хяналтын үзлэгт орсон жолооч бүрийн хүүхдэд гарын бэлэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, татвар, даатгалтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой юм.

Эрхэм жолооч та бүхнийг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын туршлагатай инженер, техникийн ажилтнууд хүлээж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.