1900-1234 info@transdep.mn
2017.05.30

Стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн лабораторитой боллоо

       Автотээврийн үндэсний төв Хэмжил зүйн  лаборатори байгуулж автотээврийн салбарын хэмжил зүйн ажил, үйлчилгээнд ашиглагдаж байгаа  хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэмжлийн нэгдмэл байдлыг улсын хэмжээнд хангуулах зорилгоор  үйл ажиллагаагаа эхлүүсэн бөгөөд Стандарт Хэмжил Зүйн газрын  даргын 2017 оны А/141 дугаар тушаалаар  Хэмжил зүйн лабораторийг “MNS ISO/IEC 17025:2007 Сорилт болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага”  стандартын шаардлага хангасан гэж үзэж итгэмжилж,  гэрчилгээг  олгоод байна.

       Манай лаборатори орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан нотлогдсон аргачлалын дагуу хэмжил зүйн ажлыг олон улсын төвшинд гүйцэтгэж  Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго тавьж байгаа ба Ази, Номхон далай бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжил зүйн лаборатори болох алсын хараатай ажиллаж байна.

    Автотээврийн тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журмын хүрээнд уг лабортори үйл ажиллагаа явуулж дараах 4 төрлийн хэмжих хэрэгсэлд үндэсний эталон болон олон улсын эталоноос нэгж дамжуулж байна. Үүнд:

  1. Тээврийн хэрэгслийн ажилласан хий дэх хорт бодисыг хэмжих багажид шалгалт тохируулга хийх.
  2. Тээврийн хэрэгслийн их гэрлийн цацрагийн тусгалыг хэмжих төхөөрөмжид шалгалт тохируулга хийх.
  3. Тээврийн хэрэгслийн дугуйн хийн даралт хэмжих багажид шалгалт тохируулга хийх.
  4. Тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүнийг хэмжих багажид шалгалт тохируулга хийх.

 

-Хэмжил зүйн лабораторид ашиглаж байгаа эталон төхөөрөмжүүд-

Шалгалт тохируулганд хамруулах хэмжих хэрэгслийн нэр

Лабораторийн ажлын  эталон

Лабораторийн ажлын  эталоны зураг

  1

Стандарт хий                                 

(CO)   (0 - 5) mol, /±0.2 mol/

(CO2)  (0-14) mol,  /(0-14) mol/

(CH)      (0-2000), ±0.04

 2

Гэрлийн тусгалын эталан төхөөрөмж

(0-40000)cd , /±4%/

 3

Даралтын хэмжлийн эталон

0,85-20 bar, /± 0.005%/

 4

Уртын хэмжлийн эталон                             

(0,5-100)mm, (0,18+0,22*L)мкм

     

Хэмжил зүйн лаборатори

                                          

     Автотээврийн үндэсний төвийн Хэмжил зүйн лаборатори нь автотээврийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжинд шалгалт тохируулга хийж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулж, автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг хүчин зүйлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх болно.

     Хэмжил зүйн лаборатори нь арилжаа, санхүүгийн болон бусад ашиг сонирхлын нөлөөнд автахгүйгээр хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын үйл ажиллагааг хараат бус, шударга байдлаар гүйцэтгэж байна.

     Иймд автотээврийн салбарт ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжиндөө манай лабораториор шалгалт тохируулга хийлгэж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангаж, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн чанартай, баталгаатай үйлчилгээ үзүүлж ажиллахыг та бүхнээс хүсч  байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.