1900-1234 info@transdep.mn
2017.06.12

“ГАРААС ГАРТ, ХААЛГАНААС ХААЛГАНД” АЧАА ТЭЭШ ХҮРГЭЛТИЙН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

       Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, тээвэрчдэд чиглэсэн, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих бодит ажлуудыг амжилттай зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн салбарын зорилтыг “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах шинэ үйлчилгээг эхлүүлээд  байна.            

 

       Өмнө нь иргэдийн ачаа тээшийг хувиараа тээвэр эрхлэгчид “дайвар” маягаар зөөвөрлөдөг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, даатгалтай, баталгаатай тээвэрлэлт хийгдэхээрээ энэхүү шинэ үйлчилгээ онцлогтой. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан” ХК хамтран “ГАРААС ГАРТ - ХААЛГАНААС ХААЛГАНД” гэсэн уриатайгаар энэхүү үйлчилгээг хэрэгжүүлнэ. Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд иргэд ачаа тээшээ өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ий салбар болон авто буудлын ачаа илгээмжийн хэсэгт хүлээлгэн өгнө. Мөн 1800-1636 утсаар дуудлага өгч тээш хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх боломжтой.

       Ингэснээр иргэдийн ачаа тээш “Монгол шуудан” ХК-ий Улаанбаатар хот дахь 23, орон нутагт 365 салбараар дамжин Монгол улсын бүх сум сууринд шуурхай, найдвартай хүрэх юм.

   Мөн бид зорчигчдынхоо ая тухтай үйлчлүүлэх орчинг бий болгохын зэрэгцээ ачаа тээшийг бүртгэлжүүлэх, хадгалах үйлчилгээнүүдийг Сонгинохайрхан автобуудал /Драгон төв/ болон баруун аймгийн автотээврийн төвүүдэд шинээр нэвтрүүлж эхлээд байна.

 

 

"АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨҮГ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.