1900-1234 info@transdep.mn
2017.09.14

“ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ КАМПАНИТ АЖИЛ” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Зам, тээврийн хөгжлийн яам,  Азийн хөгжлийн банк /ADB/ хамтран Монгол Улсад тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх стратеги боловсруулах болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” нь төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд  “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх кампанит ажил” сэдэвт семинарыг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Тус семинарт Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/,  Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /АТҮТ/, Замын цагдаагийн алба /ЗЦА/, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/, Хууль сахиулахын их сургуулийн төлөөлөгчид оролцон санал солилцсон. Семинарыг:

  • Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх кампанит ажил,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого,
  • Олон улсын эрүүл мэндийн байгууллага гэсэн үндсэн 3 хэсэгт хуваан холбогдох илтгэлийг танилцуулсан юм.

Семинарын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилан хангах, осол гэмтлийг бууруулах талаар олон илтгэл, шинэ санал байгаагийн нэг нь АТҮТ-өөс дэвшүүлсэн “Их гэрлийн ойрын тусгал” сэдэвт ажил юм. Манай улсад байгаа тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалууд баруун, зүүн гэсэн хоёр өөр ойлттой бөгөөд энэ нь зам, тээврийн осол гарах бас нэгэн үндэслэл юм.

Зүүн гарын дүрмээр зөвшөөрөгддөг гэрлийн тусгалыг баруун гар талын хөдөлгөөнд оролцох чигт нийцүүлэх аргыг тусгай бэлдэц ашиглан шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тус бэлдцийг АТҮТ-өөс жолооч, тээвэрчдэд эдийн засгийн болон цаг хугацааны хүндрэл үзүүлэхгүйгээр техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд, мөн авто үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй тээврийн хэрэгслүүдэд үнэ төлбөргүй суурилуулж өгөхөөр энэ жилийн зорилтот төвшинд тусган ажиллаж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.