1900-1234 info@transdep.mn
2017.09.25

АВТОМАШИНЫ ДУГААРЫН ДАВХАРДАЛ, НАЙМААНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай өнөөдөр хуралдаж, салбарын хэмжээнд хийгдэж буй ажил, тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа хэлэлцлээ.

Өмнөх шуурхай хурлын үеэр сайдаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар төмөр зам ХНН зорчигч үйлчилгээний вагонуудад утаагүй түлш  ашиглах талаар судалгаа хийсэн бөгөөд шахмал түлш хэрэглэх боломжтой хэдий ч үнэ өртгийн хувьд харьцангуй өндөр өртөгтэй байгааг дуулгалаа.

“Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохоос гадна шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Түүнчлэн төлбөр хураах цэгтэй холбоотой асуудал, товчоо орчимд түгжрэл, дараалал үүсч байгаа иргэдийн гомдол, саналд онцгой анхаарал хандуулж, төлбөр хураах үйл ажиллагааг бэлэн мөнгөөр бус цахим картаар, автоматаар бүртгэдэг болох системд шилжих ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. Мөн тэрээр салбарын хэмжээнд “Нэг хүн-Нэг бүтээлч ажил” санаачлагын хүрээнд шинэ санал санаачлага, бүтээлч ажлын гүйцэтгэл, тайланг үнэлж дүгнэх үүргийг холбогдох газрын дарга нарт өгч шинэ бүтээл, санал санаачлагыг бодлогоор дэмжинэ хэмээн онцоллоо. 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.