1900-1234 info@transdep.mn
2017.11.06

ОРОН НУТГИЙН АВТОТЭЭВРИЙН САЛБАР, ТӨВҮҮД ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Нутгийн ихэнх хэсгээр үргэлжлэн орж буй их хэмжээний цасны улмаас орон нутгийн чанартай автозамд үүсч буй халтиргаа, гулгааны нөхцөл байдалтай холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд өнөөдөр орон нутгийн салбар, төвүүдтэй онлайнаар холбогдож шуурхай хуралдлаа.

Тус хурлаар аюулгүй тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, санамжуудыг байнга өгч хэвшүүлэхээс гадна салбарын дарга нар хяналт тавьж ажиллах талаар нийт орон нутгийн салбаруудад ийнхүү онлайнаар анхааруулав. Салбарын дарга нар, тээвэр зохицуулагч, байцаагч нар цаг агаар болон замын бэлэн байдлын мэдээ, тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай дамжуулж, аймгийнхаа онцгой комисс болон холбогдох байгууллагуудтайгаа уялдаа холбоотой ажиллаж, зам даваа хаагдахаас өмнө, хаагдсан нөхцөлд мэдээллийг яаралтай дамжуулж, шуурхай ажиллах хэрэгтэйг онцгойлон анхаарууллаа. Мөн Аймаг, сумдын Засаг дарга нар болон онцгой комиссийн шийдвэр гарсан бол яаралтай баталгаажуулж, мэдээллээр хангаж ажиллах хэрэгтэй гэдгийг Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд онцолсон юм. Ингэснээр зорчигчдын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс сэргийлж, шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг түр зогсоох, зохион байгуулалт хийх шаардлага гарах аж.  Түүнчлэн аймгууд АЗЗА-тай холбогдож,  халтиргаа гулгаа үүссэн дээр нь замыг чөлөөлүүлэх арга хэмжээг яаралтай авах үүргийг өглөө.

Өвөрхангай аймагт замын нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд салбарын дарга нь Онцгой байдлын албатай энэ үеэр холбогдож, шаардлагатай арга хэмжээг хамтран авах талаараа ярилцсан юм. Онцгой байдлын албанаас ажлын хэсэг гарган хамтран ажиллаж байгааг энэ үеэр дуулгаад нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоохгүй бол олон хүн тээвэрлэж байгаа тохиолдолд эрсдэл ихтэй байгааг хэлсэн юм.

Ийнхүү орон нутгийн бүх салбаруудад нийтийн тээврийн хэрэгслүүд нь GPS-ийн хяналтанд байгаа учраас нэгдсэн зохион байгуулалттайгаар, тээврийн хэрэгслүүдээ хянаж, замын нөхцөл байдал ямар байгаа эсэхэд анхаарч, аж ахуйн нэгж, байгууллагуудтайгаа уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэдэгт санал нэгдэцгээв.

“Зам, даваа хаагдсан зүйл байхгүй юу”, “АЗЗА-ын бэдлэн байдлтай холбогдоорой”, “Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхээ шалгаарай”, “Шуурч байгаа газрууд нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг тутам өгч ажиллаарай”, “Хонгороос нааш цастай, Дарханд цасгүй байна”, “Онцгой байдлын албатайгаа холбогдож, мэдээлэл өгөөрэй”, “Одоогоор зам даваа хаагдсан зүйлгүй”. ... Энэ мэт яриа тус Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвд тасралтгүй үргэлжилнэ.

Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв нь улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг 24 цагийн турш хянан зохицуулж, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажилласнаар зорчигч, ард иргэдийг аюул осолгүй, амар тайван зорчих бололцоог бүрдүүлдэг юм.

Тус төв нь тээврийн хэрэгсэлд суурилуулсан байршил тогтоох төхөөрөмжөөс үүрэн холбооны сүлжээгээр тухайн тээврийн хэрэгслийн байршил, чиглэл, хурдны мэдээлэлийг бодит цагийн горимд хүлээн авч, интернэтэд холбогдсон компьютер болон ухаалаг гар утсаар тээврийн хэрэгслүүдийг шууд хянах боломжтой аж. Түүнчлэн орон нутгийн “Автотээврийн төв”-үүд болон тээвэрлэгч аж, ахуйн нэгж тус бүрд өөрсдийн тээврийн хэрэгслийг хянах бололцоог олгож тээврийн хэрэгслийн хяналтын програмд нэвтрэх эрх олгосон байдаг аж.

Ингэснээр Цаг агаар, байгалийн давагдашгүй хүчин зүйл, техникийн гэмтэл зэргээс шалгаалан тээврийн хэрэгсэл саатсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, зам тээврийн ослоос сэргийлэх, хурдыг хянах зэрэг зэрэг сайн үр дүнтэй талаар албаныхан онцолж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.