Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-01-20 13:32:47

Тендерийн урилга

2017.01.20

Автотээврийн үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос тус төвийн үйл ажиллагааг сурталчлах, хууль бус тээвэрлэлтээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий видео болон хэвлэмэл нийтлэл, сурталчилгааны материал бэлтгэх үйлчилгээ үзүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх, үйлчилгээний тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 -аас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын өөрийн байр 2 давхарт 207 тоот гэсэн хаягаар ирүүлнэ үү.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 минутанд нээнэ.


Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын өөрийн байр 2 давхарт 204 тоот Хөрөнгө оруулалт, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн.
Холбоо барих утас: 99042986,

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.