Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-09-04 07:32:15

Танилцуулга

СУДАЛГАА, ХӨГЖИЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТӨВ

Тасралтгүй өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг үйлчилгээг бий болгоход автотээврийн салбарын стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/ нь автотээврийн салбарт ажил үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоож хөндлөнгийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийг байгуулж MNS ISO/IEC 17065-2013 стандартын дагуу итгэмжлэлийн шаардлагыг ханган ажиллаж байна.

Тус төв нь олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн тохирлын үнэлгээг гүйцэтгэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийг зөв сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.

Автотээврийн салбарт баталгаажуулалтад хамрагдах ажил үйлчилгээний жагсаалтыг Автотээврийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 127 дугаар тогтоолд заасан бөгөөд тус төв нь дараах хамрах хүрээнд ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж баталгаажуулалтын гэрчилгээ олгож байна.

Хамрах хүрээ:

1. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ.
2. Автотээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ.

Иймд дээрх 2 чиглэлээр ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг манай төвөөр баталгаажуулалт хийлгэж, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн баталгаатай үйлчилгээ үзүүлж ажиллахыг хүсэж бас уриалж байна.

Алтан шар зам тань үргэлж өлзийтэй байх болтугай.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН
СУДАЛГАА, ХӨГЖИЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН
ТӨВИЙН ДАРГА Н.ЗОРИГ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.