Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-02-03 01:31:41

Тендерийн урилга 2017.02.03

Автотээврийн үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Автотээврийн хэрэгслээр зорчих тасалбар, ачааны дагалдах хуудас болон бусад үнэт цаас, маягт” нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх маягт үнэт цаасны загвар эх хувь, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 минутаас өмнө Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, 2 давхар №207 тоот, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Ж.Банзрагч /Утас:99042986/-т гэсэн  хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10:40 минутанд  нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, СБД, 2-р хороо,Өөрийн байр,
 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ
Утас:99042986

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.