Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-05-15 22:28:11

Тендерийн урилга 2017.05.15

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

2017 оны 05 сарын 15

 

Тендер шалгаруулалтын нэр: Шалгалт тохируулгын лабораторийн багаж хэрэгсэл нийлүүлэх.

 Тендер шалгаруулалтын дугаар:  АТҮТ-17/020                         

                       

           Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь  эрх бүхий тендерт оролцогчдоос Шалгалт тохируулгын лабораторийн багаж хэрэгсэл нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөгөөр, Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушааж, худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

          Үүнд:

                  Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас дээш байх

                  Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх

                  Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил

 

Тендерийн хамт 1,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 00 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

  

Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж,

Зам, тээврийн хөгжлийн яамны өргөтгөл, 1-р давхар, 109 тоот

Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн

Г.Чинзориг. Утас: 99101763

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.