Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-10-05 06:03:37

Тендерийн урилга 2017.10.05

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

2017 оны 10 дугаар сарын  05 -нд

Тендер шалгаруулалтын нэр:

 Автотээврийн үндэсний төв нь  эрх бүхий тендерт оролцогчдоос

Автомашины их гэрлийн тусгалыг өөрчлөх, шинжээчийн дүгнэлт гаргах, сургалт зохион байгуулахад шаардлагатай программ хангамж, бэлдэц, техник хэрэгслийг худалдан авах нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар:  АТҮТ-17/032. 

тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 50,000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:           

Багц 1- Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аль нэг жилд борлуулалтын орлогын  хэмжээ өссөн дүнгээр 50,0 сая төгрөгөөс доошгүй байх.

Багц 2- Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аль нэг жилд борлуулалтын орлогын  хэмжээ өссөн дүнгээр 100,0 сая төгрөгөөс доошгүй байх.

Багц 3- Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аль нэг жилд борлуулалтын орлогын  хэмжээ өссөн дүнгээр 20,0 сая төгрөгөөс доошгүй байх.

-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:                         

Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байх;                                                                                                                    

-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулж ирүүлэх.

Тендерт оролцогч санал болгож буй тендерийн үнийн дүнгийн

1,5 хувиар тооцож тендерийн баталгаа ирүүлнэ.

 Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 10:00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10:30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг

болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

УБ хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо,

Тээвэрчдийн гудамж, өөрийн байр,

Худалдан авалт хариуцсан

Ахлах мэргэжилтэн Ж.Банзрагч. Утас: 88280448

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.